Warning: "continue" targeting switch is equivalent to "break". Did you mean to use "continue 2"? in /homepages/35/d206678493/htdocs/clickandbuilds/BiMongolianLanguageCenter/plugins/system/t3/includes/menu/megamenu.php on line 137

Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /homepages/35/d206678493/htdocs/clickandbuilds/BiMongolianLanguageCenter/libraries/cms/application/cms.php on line 464

ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН УХААНЫ ДОКТОР М.САРУУЛ-ЭРДЭНЭ БАГШИЙН “ГАДААД ХЭЛ ЗААХ АРГЫН ШИНЭЛЭГ ХАНДЛАГА” 
СЭДЭВТ ЗААХ АРГЫН ЦУВРАЛ СУРГАЛТ-1

Та манай сургалтад хамрагдсанаар гадаад хэл заах аргын мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй, хичээлдээ хэрэглэх бэлэн материалтай харих болно.

1. Гадаад хэлний хичээлийн гэрийн даалгавар: Үндсэн долоон зарчим

Сайн хичээлийн нэг чухал үндэс нь сайн гэрийн даалгавар мөн. Гадаад хэлний хичээлийн гэрийн даалгавар сайн байх үндсэн 7 зарчим гэж буй. Та хамгийн сүүлд сурагчдадаа ямар даалгавар өгөв? Энэ долоон зарчимтай нийцэж байна уу? Хамтдаа шалгаад үзье.

2. Хэлний алдааг засахуй

Гадаад хэл сурч байгаа шавь нарынхаа алдааг засах ёстой юу, үгүй юу, засах бол хэзээ хэрхэн засвал зохистойг хэлэлцэнэ.

3. Сүүдэрлэхүй

Хэлний хичээлийн шинэлэг нэгэн арга болох Сүүдэрлэхүй-г та бүхэнд танилцуулна. Сүүдэр мэт дагаж хэлээд дараа нь базан өгүүлдэг арга юм. Анх хэлмэрч бэлтгэхэд хэрэглэж байсан энэ арга өдгөө хэлний хичээлд нэгэнтээ нэвтэрчээ. Багшийг дагаж сүүдэрлэж сураад, дараа нь өөрөө хичээлдээ хэрэглээд үзээрэй.

#Хэзээ: 2016.11.16-ны 09:00-13:00 
#Хаана: Монгол-Япон төвийн хойно байрлах 15-р байр, 5 тоот
#Бүртгүүлэх_Утасны_Дугаар: 89014128