Warning: "continue" targeting switch is equivalent to "break". Did you mean to use "continue 2"? in /homepages/35/d206678493/htdocs/clickandbuilds/BiMongolianLanguageCenter/plugins/system/t3/includes/menu/megamenu.php on line 137

Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /homepages/35/d206678493/htdocs/clickandbuilds/BiMongolianLanguageCenter/libraries/cms/application/cms.php on line 464

ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН УХААНЫ ДОКТОР М.САРУУЛ-ЭРДЭНЭ БАГШИЙН 
“ГАДААД ХЭЛ ЗААХ АРГЫН ШИНЭЛЭГ ХАНДЛАГА” 
СЭДЭВТ ЗААХ АРГЫН ЦУВРАЛ СУРГАЛТ-2

Сургалт 2. Хэлний хичээлд технологийг ашиглах нь.

1. Хэлзүйд суурилсан хичээлийг заахад дуу, видео ашиглах нь 
(Англи хэлний Present Perfect Tense-ийн жишээн дээр)
Тус хичээлээр англи хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг боловч хамгийн хэцүү хэлзүйн нэг болох Present Perfect Tense-ийг оролцогчдод үзүүлэн хичээл маягаар заах юм. Хэлзүйг дангаар нь заах биш хэлзүйд суурилсан ур чадвар хөгжүүлэх хичээл гэдэг нь яриа, бичиг, сонсгол, уншлагын чадвараа дээшлүүлэхэд хэлзүйг хэрхэн ашиглах тухайд юм.
2. Сонсголын хичээлд видео ашиглах нь
Гадаад хэлний багш таныг хичээлдээ видео ашигладаг гэдэгт эргэлзэхгүй байна. Харин зөв ашигладаг уу? Хэдэн минутын видеог хэрхэн үзүүлдэг вэ? Үзүүлэхээсээ өмнө юу ямар дасгал хийдэг вэ? Үзүүлснийхээ дараа хэрхэн давтдаг вэ? Сонгосон видео тавьсан зорилгод тань хүргэдэг үү? Энэ бүхний хариултыг та энэхүү сургалтаас аваарай.
3. Хэлний хичээлд технологийн дэвшлийг ашиглах нь (Кахүүт,
Гүүгл форм)

Технологийн эрин үед амьдарч байгаа багш нар билээ, бид. Тооцоолуур, гар утас сэлтийг зөв ашиглаж чадвал хичээлийн маш чухал хэрэглэдэгдэхүүн болдог. Үнэ төлбөргүй олон шинэ программ гарсаар байна. Тэр бүхнээс ашиглаж сурцгаая. Та бүхэнд түрэг хэлний анхан шатны хичээлийг дээр дурдсан програмыг ашиглан зааж үзүүлнэ .
Шаардлага: Энэ хичээлд хамрагдах багш нар интэрнэтэд холбогдох боломжтой зөөврийн тооцоолуур, гар утастай байх ёстой.
#Хэзээ: 2016.11.21-ны 09:00-13:00 
#Хаана: Монгол-Япон төвийн хойно байрлах 15-р байр, 5 тоот
#Бүртгүүлэх_Утасны_Дугаар: 89014128